Гарын ариун цэвэр

Эрүүл ахуйн гар ариутгал гэдэг нь гараа савантай усаар угаахаас ялгаатай ойлголт бөгөөд гарын арьсан дээрхи халдвар үүсгэгчийг тусгай халваргүйжүүлэх бодисоор ариутгахыг эмнэлгийн салбарт “эрүүл ахуйн гар ариутгал “ гэнэ.
Гар ариутгалын бодис хэрэглэснээр гарын арьсан дээр байгаа халдвар үүсгэгчид үхэж идвэхгүй болно. Уг бодисууд нь нянгийн бүрхэвчийг гэмтээх, ДНХ- ийн бүтцэд нөлөөлөх зэргээр үйлчилж халдвар үүсгэгчийг устгах, идвэхигүйжүүлэх үйлчилгээг үзүүлнэ. Тиймээс хуурай гарыг уг бодисоор сайтар норгож ариутгалын бодисыг зааврын дагуу үйлчилэх цагийг баримтлан ариутгана. Бодисуудын үйлчилэх хугацаа ерөнхийдөө эмнэлгийн гар ариутгалд 30-60 секунд байна. Гар ариутгалын бодис бүтээгдэхүүнд нэмэлтээр гарын арьсны арчилгаанд зориулсан бодис нэмсэн байдаг. Эдгээр нэмэлт бодис нь мэс ажилбар, зүү тариурын өмнөх арьсны ариутгалд хэрэглэж болохгүй бодисууд байдаг. Тиймээс үйлдвэрлэгчийн зааврын дагуу “гарт” гэсэн бол гарт, мэс ажилбарын өмнө “арьс ариутгана” гэсэн бол зөвхөн түүнд л зориулах ёстой. 
Эмнэлгийн ажилтан нь “бохирдсон, халдвартай” хэсгээс халдвар үүсгэгчийг “бохирдоогүй, халдваргүй” хэсэг рүү дамжулдаг. Халдварын  үүсгэгч нь өвчтөнөөс орчин тойронд ч тархах боломжтой. Тиймээс эмнэлгийн ажилтан халдвартай зүйлд хүрсэн тохиолдолд гар ариутгалыг тогтмол хийж байх ёстой. Ингэснээр эмчийн гараар халдвартай бактери тархан үржихийг зогсоож эмнэлгийн ажилтан өөрөө өвчин тараагч болохгүй байх хэрэгтэй. Хэдийгээр эмч нарын ажлын ачаалаал их байдаг ч гар ариутгалыг дандаа зохих зааврын дагуу хийсэн нөхцөлд эмнэлгээс шалтгаалсан халдвар буурдаг. 
Гарын ариутгалыг хэрхэн зөв хийх вэ?
Хамгийн гол нь гар дээрээ ариутгалын бодисыг хангалттай ихээр гоожуулах хэрэгтэй. Диспенсерийг 1-3 удаа дарж, 3-5 мл ариутгалын бодисыг гоожуулснаар гарын бүх хэсгүүдийг хангалттай норгох болно. Хамгийн гол нь гарын бүх хэсэгт ариутгалын бодис 30 секундийн туршид үйлчилж энэ хугацаанд нойтон байх ёстой бөгөөд хуруунуудын үзүүр, хумсны уг, эрхий хурууг сайн анхаарах хэрэгтэй.
 Гар дээрээ ариутгалын бодисноосоо 2-3 мл гоожуулж гарын алгаа хооронд нь үрж норгоно. Тэгэхдээ бас бугуйндаа ээлжлэн түрхэнэ.
Зүүн гарын арыг баруун гарын алгаараа, дараа нь баруун гарын араа зүүн гарын алгаараа норгоно.
Хуруунуудаа сарвайлгаад завсраар нь ариутгалын бодисоор сайтар норгож үрнэ.
Гар гараа атгаад хурууны арыг сайн үрж өгнө.
Нэг гарны эрхий хуруугаа нөгөө гараараа атгаад нааш цааш эргүүлэх.
Нэг гарын алган дээрээ нөгөө гарын хурууны үзүүрүүдийг эргүүлэх маягийн хөдөлгөөнөөр хөдөлгөх. Ингэснээр хумсны завсар ариутгалын бодис орно.
Дээрхи хөдөлгөөнүүдийг эхний ээлжинд тус бүр 5 удаа давтаад үлдэх хугацаанд нь ариутгалаа хийсээр 30 секунд хүргэнэ. Ариутгах хугацааны турш гарын арьс ариутгалын бодистой байна. Хатааж болохгүй. Хэрэв шаардлагатай бол нэмж ариутгалын бодисоор норгоно.