
Дарсонвализаци эмчилгээ /Искра-4 АМД/

110кГц давтамжтай өндөр хүчдэлийн,бага хүчний импульсийн хувьсах гүйдлээр нөлөөлж эмчлэх аргыг дарсонвализаци эмчилгээ гэнэ. Шилэн электрод бие хооронд үүсэх үсэрсэн оч нь арьсны мэдрэлийн цэг, төгсгөлийг цочроосноор өвдөлтийг голомтоос дамжих афферент импульс давамгайлж, үелэл рефлексийн хариу урвалаар судас тэлж, цусны эргэл,бодисын солилцоо идэвхжинэ.
ЭМЧИЛГЭЭНИЙ ЗААЛТ:
- Нүүрний саа, саажилт
- Мэдрэлийн гаралтай өвдөлт
- Мэдрэлийн сульдаа
- Мэдрэлийн ёзоорын өвдөлтийн
- хам шинж бүхий остеохондро
- Цэвэршилттэй холбоотой
- хямрал,венийн судасны өргөсөл
- Шим тэжээл дутагдснаас үүссэн
- удаан эдгэрэх шарх,
- Үс унах,
- Арьсны загатнаат эмгэг
- Архаг намарс
- Нойргүйдэл
- Цусны даралт ихсэх өвчин
Очит ниргэлэг нь агаарыг ионжуулж электродын орчим азотын исэл, озон үүсгэдэг нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна арьсанд биологийн идэвхит бодисын ялгаралт нэмэгдэж, цусанд орж дархлалын явц эрчимжинэ.