Онцгой байдлын үед ашиглах орон зайн суурь мэдээллийн сан бий болгоно

Газарзүйн мэдээллийн систем болох Arc GIS програм дээр ажиллах, мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн санд хайлт, шүүлт хийх мэдлэгийн онол, дадлага олгох зорилгоор зохион байгуулж буй  “Гангийн үнэлгээнд зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн системийг ашиглах нь” сэдэвт сургалт Давтан сургалт, сэргээн заслын төвд үргэлжлэн явагдаж байна.
Сургалтад Гамшгийн шуурхай удирдлагын газар, төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн зэрэг нийт 45 алба хаагч хамрагдаж байгаа юм.Сургалтыг Азийн технологийн институтын Газарзүйн мэдээлэлийн төвийн ахлах ажилтан Сяамс Нашрулах, ахлах мэргэжилтэн, доктор, профессор Кавинда Гунасэкара, мэргэжилтэн Фирман Хади Дароджи Химавари нар удирдан явуулж бөгөөд  газар зүйн мэдээллийн системийг ашиглан гангийн үнэлгээ хийх,  хиймэл дагуулын мэдээ ашиглан эрсдэл, эмзэг байдлын зураглал боловсруулахаас гадна ойн түймрийн зургийн боловсруулалт хийх зэрэг сэдвээр хичээл зааж байгаа юм.