Шарлага /УВЧ -80-3/

Эмчилгээний заалт:
 - Арьс ба арьсны доорхи өөхөн эдийн хурц үрэвсэлт өвчнүүд /хатиг, мундас, тэжээл хомсдлын шархлаа, идээт шарх, түлэгдэлт, хөлдөлт, буглаа г.м/
- Чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчнүүд, амьсгалын замын хурц үрэвсэл
- Гуурсан хоолойн үрэвсэл болон уушгины хатгалгаа
- Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин
- Тулгуур эрхтний үрэвсэлт өвчин
- Захын мэдрэлийн системийн өвчнүүд
- Дотор эрхтэн, хоол боловсруулах замын өвчнүүдийн үед эмчийн заалтаар шарлагыг хийнэ.  
Тус  Өндөр, хэт өндөр /27-300 мГц/ давтамжтай соронзон орныг эмчилгээнд хэрэглэдэг аппарат. 
Энэхүү УВЧ аппаратаар шарах эмчилгээ нь хурц болон хурцавтар үрэвсэлт өвчний үед илүү үр дүнтэй байдаг. УВЧ эмчилгээг ямар ч насны хүнд эмчийн заалтаар хийнэ.  
УВЧ
Арьсны төрөл бүрийн өвчин, дотор эрхтэний хурц, хурцавтар үрэвсэлт өвчин, яс булчингийн системийн өвчнүүд, мэдрэлийн системийн өвчнүүд, мөчнүүдийн захын судасны өвчнүүд, амьсгалын замын өвчин, эдгэрэлт удаан шарх, шархлаа, хөлдөлтийн үед УВЧ эмчилгээ хийнэ