
Электрофорез /Поток-1/Эмчилгээ

Эмийн бодисыг гальвани гүйдлийн тусламжтайгаар бие махбодод нэвчүүлэн шингээх эмчилгээг хэлнэ.
Биед орж буй эмийн бодисын хэмжээ нь эмийн бусад хэрэглээний тунгаас 8-10 дахин бага байдаг боловч цахилгаан идэвхитэй ионы хэлбэрээр нөоөөлдөг учраас эмчилгээний үр дүн илүү байдаг.
ЭМЧИЛГЭЭНИЙ ЗААЛТ:
- ¨ Толгой өвдөлт
- ¨ Нойргүйдэл
- ¨ Нурууны өвдөлт
- ¨ Үе, мөч, холбоос, зөөлөн эдийн үрэвсэл, гэмтэл
- ¨ Нүд, чих, хамар, хоолой, амны хөндийн салстын үрэвсэл
- ¨ Артерийн даралт ихсэх, багасах өвчин
- ¨ Бөөрний архаг үрэвсэл
- ¨ Ходоодны архаг үрэвсэл
- ¨ Давсагны үрэвсэл
- ¨ Түрүү булчирхайн үрэвсэл зэрэг дотор эрхтний өвчнүүдийн үед хийнэ.