Бусад мэдээ

Үйлчилгээний хандлагаар сургалт зохион байгуулллаа

Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд харилцагчийн үйлчилгээний ерөнхий зөвлөх, хэрэглэгчийн сэтгэл судлаач Г.Содцэцэгтэй хамтран үйлчилгээний хандлага, харилцааны ур чадвар, биеэ авч явах соёл, сэтгэлзүйн бэлтгэл сэдвээр цогц сургалт зохион байгууллаа. 

Сургалтын зорилго: Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу алба хаагчдын хоорондын болон үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа, ажлын цаг ашиглалт, хандлагыг сайжруулах, мөн алба хаагчдын биеэ авч явах соёл, үйлчилгээний ур чадварыг олгох

Сургалтын агуулга: Тус сургалт нь нийт 4 бүлэг 12 цагийн багц хөтөлбөртэй сургалт юм. Нэгдүгээр бүлэгт: Сургалтаар миний үйлчлүүлэгч хэн бэ, үйлчлүүлэгч хаан юм бол би хэн юм бэ, хэрэглэгчийн хүлээлтийг хэрхэн удирдах арга, гадаад үзэмж харагдах байдлаас үйлчлүүлэгчийг таних боломжтой юу, үйлчилгээний ажилд тохирох хүний шинж төлөв

Хоёрдугаар бүлэгт: Ажлаа эхлүүлэх дүрэм, гайхалтай угталтаар анхны сэтгэгдэл төрүүлэх нь, биеийн хэлэмжээр харилцах, инээмсэглэж чадахгүй бол дэлгүүр ажиллуулах хэрэггүй, ачаалал, стресс ажлын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ

 

Гуравдугаар бүлэгт: Ажлын байранд биеэ авч явах соёл, хувцаслалт, гадаад төрх ажлын харилцаа, амжилтанд хэрхэн нөлөөлдөг вэ, цэгцтэй мэргэжлийн үс засалтаар үсээ янзалж сурцгаая, ажлын байранд тохирох гоёл чимэглэл

     

Дөрөвдүгээр бүлэгт: Сонсох урлагаар дамжуулж үйлчлүүлэгчдэдээ эерэгээр нөлөөлье, үйлчлүүлэгчээ хэн гэж дуудах вэ, уриалгахан тайлбарлаж, харилцаж суръя, харилцагчид тулгарсан асуудлыг шийдвэрлэе, ижил асуудлыг эерэгээр тайлбарлаж суръя зэрэг хөтөлбөрөөр сургалтыг лекц, дадлагын хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтын давуу тал: Тус сургалтаар нийт алба хаагчдын үйлчилгээний харилцаа, хандлага, ажлын цаг ашиглалт, биеэ зөв авч явах соёлд суралцсанаар байгууллагын үйлчилгээний чанар сайжирах суурь юм. Үйлчилгээний ажилтан нь харилцагч үйлчлүүлэгчдийн хувьд байгууллагын төлөөлөл, нүүр царай болж байдаг тул, алба хаагчдын биеэ авч явах байдал, гадаад төрх нь үйлчлүүлэгчийн тухайн байгууллагын талаарх сэтгэгдэл, сэтгэл ханамжинд шууд нөлөөлдөг байна.