Үйлчлүүлэгчийн эрх үүрэг

ОНЦГОЙЖАРГАЛАНТ сувилал нь бүх үйлчлүүлэгчийг хүндэтгэн үзэх болно. Үйлчлүүлэгч түүний ар гэрийнхэн энэхүү журамтай танилцснаар эмчилгээ, үйлчилгээний талаар шийдвэр гаргахад оролцох боломжтой.


Үйлчлүүлэгчийн нэр төр ба хүндлэл

  • Ямар ч тохиолдолд бүх үйлчлүүлэгчийн нэр төрийг хүндэтгэн эелдэг байдлаар анхаарал халамж тавин үйлчилнэ.
  • Санал хүсэлтдээ шуурхай, үндэслэлтэй хариултыг авах
  • Сувилуулагч нь үйлчлүүлэх хугацаандаа манай сувиллаас бусад байгууллагын хүмүүстэй утас, цахим шуудангаар харилцах болон биеэр хүлээн авч уулзахдаа өөрийн болон бусдын үйлчилгээнд саад болохгүй, тус сувиллын үйлчлүүлэгчдэд зориулсан журамд нийцүүлэн харилцах
  • Мэдээллийг ямар нэг саадгүйгээр авах