Сувилалд илгээх бичиг

https://drive.google.com/file/d/1JxEimIGL6gulCvDbJ_IlHF_np7aA3pES/view?usp=sharing

СУВИЛАЛД ИРЭХ ЗААВАР, ИЛГЭЭХ БИЧИГ ХААНААС АВАХ, ХЭРХЭН БАТАЛГААЖУУЛАХ ВЭ?
Сувиллын үйлчилгээг тэгш хүртээмжтэй байлгах, сувилуулагчдын дарааллыг зохицуулах, рашаан сувилалд батлагдсан оноштой сувилуулагч хүлээн авах зорилгоор “Илгээх бичиг”-ийг хэрэглэнэ.
  •  “Илгээх бичиг” нь тухайн үйлчлүүлэгчийн мэдээлэл, рашаан, сувилалд эмчлүүлэх үндэслэл, оношийг тусгасан, эмчийн гарын үсэг, байгууллагын даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан баримт бичиг байна.
  •  Өвчтөнийг рашаан сувилалд илгээхдээ “Рашаан сувилалд эмчлэх, сувилах, өвчний жагсаалт”-ын /ЭМС-ийн 2012 оны 247 тоот тушаал/ заалтыг баримтлан, эмчилж сувилахад хориглох заалт, шалтгаан байхгүй тохиолдолд
  •  “Илгээх бичиг”-ийг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагуудаас авч болно.
                  Өрхийн эрүүл мэндийн төв;
                  Сумын эмнэлэг
                  Клиникийн эмнэлэг
                  Амаржих газар;
                  Нэгдсэн эмнэлэг;
                  Бүсийн оношлогоо, эмчилгээний төв;
                  Төв эмнэлэг;
                  Тусгай мэргэжлийн төв.
Та сувилалд ирэхдээ харьяа дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг, эсвэл өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дээрх сувилалд илгээх хуудсыг бөглүүлж ирнэ үү! 
/дараах линкээр орж, ар өврөөр нь хэвлэж авна уу/

https://drive.google.com/file/d/1JxEimIGL6gulCvDbJ_IlHF_np7aA3pES/view?usp=sharing