Парафин

Парафин /халуун тосон эмчилгээ/ нь хүний биед тавьсан хэсэг газраа халааж, улмаар цааш дамжин халж бүх биеийн дулааныг 1-3 хэмээр нэмэгдүүлдэг. Арьс улайж бодисын солилцоог эрчимжүүлж нэвчдэс хурдан шимэгдэж, нөхөн төлжих үйл явцыг хурдасгадаг давуу талтай.

Тосон эмчилгээ нь дулааны эмчилгээнд ордог бөгөөд эмчилгээний тосыг нь парафин гэнэ. Эмчилгээ нь үрэвслийн эсрэг бодисын солилцоог сайжруулах, тэжээл нэмэгдүүлэх гэсэн үйлчилгээтэй хэсэг газрыг хамардаг эмчилгээ юм.
Парафин /тосон/ эмчилгээг:

  • Тулгуур хөдөлгөөний эрхтэний бэртэл гэмтлийн дараах үлдэцүүд
  • Ясны хугарал
  • Үений мултрал
  • Үе холбоосын задрал, няцрал
  • Булчингийн чангарал
  • Үе мөчний болон захын мэдрэлийн үрэвслүүд /радикулит, мэдрэлийн өвдөлт, мэдрэлийн үрэвсэл /
  • Булчин холбоос тасрах гэх мэт олон төрлийн эмгэгийг нөхөн сэргээх ач тустай.

Баримтлах дэг

  •  Дулаан хувцаслах
  • Ус бороонд норохгүй байх
  • Эмчилгээ хийлгэсэн хэсэг газраа аль болох дулаалах
  • Хүйтэн газар удаан зогсож даарахгүй
  • Сэтгэл санаа тавин байх
  • Парафин эмчилгэээний ойрын