Хүзүү, нурууны эмгэгийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ

Нурууны өвдөлт нь хүн амын дунд өргөн тархсан бөгөөд 10 хүний 9 нь амьдралынхаа туршид их болон бага хэмжээгээр нурууны өвдөлтөнд өртдөг байна. Нийт нурууны өвдөлтийн 85 орчим хувийг булчингийн чангарал, хатуурал, хэт ачааллын улмаас үүсэх өвдөлт эзэлдэг. Үлдсэн 15 орчим хувийг дискийн эмгэг, нугасны хөндийн нарийсал, хугарал болон хавдар зэрэг эзэлдэг.
Нурууны өвдөлтөөс сэргийлэхэд идэвхтэй хөдөлгөөн болон өөрт тохирсон зөв дасгал хийх нь онцгой чухал ач холбогдолтой. Иймээс нурууны өвдөлтөөс сэргийлэх зорилгоор хийх хамгийн энгийн нотолгоонд суурилсан 4 дасгалыг орууллаа.
1. Багана нурууны эргэлтийг дэмжих дасгал-Lumbar spine rotation exercise /Зураг 1/- Ихэнх нурууны өвдөлтийн үед багана нурууны эргэлт буурдаг учир багана нурууны эргэлтийг хэвийн хэмжээнд барих нь нурууны өвдөлтөөс сэргийлэх үндсэн хүчин зүйл болдог. ЗУРАГ 1
• Дээш харж хэвтсэн байрлалаас 2 гарыг алдалж толгойг баруун тийш эргүүлэн, баруун өвдгийг биеийн зүүн талруу шилжүүлэх
• Уг байрлалд 5-10 секунд орчим барина.
• Өдөрт 2 удаа 1 удаа хийхэд энэхүү дасгалыг 4 удаагийн давтамжтай хийнэ
• 2 талд ээлжлэн хийнэ.

2 . Хэвлийн булчинг сайжруулж, багана нурууны тогтвортой байдлыг сайжруулах дасгал-Partial curl exercise /Зураг 2/- Хэвлийн булчин сулрах нь багана нурууны тогтвортой байдлыг алдагдуулах бөгөөд энэ нь булчин болон бусад зөөлөн эд гэмтээх улмаар өвдөлт үүсэх хүчин зүйл болдог. ЗУРАГ 2
• Дээш харж хэвтсэн байрлалаас дал газраас хөндийрөх хүртэл бага зэрэг биеийг өндийлгөх
• 5-10 секунд барина. 
• Өдөрт 2 удаа 1 удаа хийхдээ 5 удаагийн давтамжтай хийнэ.