“Онцгой байдлын алба хаагчдын бие хүний суурь судалгаа” сэдэвт илтгэлээрээ гуравдугаар байрт шалгарлаа

 

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс 3 дахь жилдээ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдаж буй “Эрдмийн чуулган-2019” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр боллоо.

Эрдмийн чуулган нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, практикт нэвтрүүлэх, үр дүнг хэлэлцүүлэх зорилготой зохион байгуулагдсан бөгөөд тус чуулганд ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн 3 алба хаагч оролцсон байна.

Хуралд нийт 44 эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл ирснээс 12 илтгэгчийн бүтээлийг хэлэлцүүлснээс Тэргүүн байранд ТТАХНЭ-ийн чанарын менежер д/ч Б.Хандмаагийн бүтээл, дэд байранд яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн их эмч а/х Т.Мөнхбатын бүтээл, гутгаар байранд ОБЕГ-ын ДССЗТөвийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, д/ч Ц.Энхтуяагийн "Онцгой байдлын алба хаагчдын бие хүний суурь судалгаа"  бүтээл шалгарлаа.