Эрүүл мэндийн цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Манай “Онцгой Жаргалант” сувилал үйл ажиллагаандаа эрүүл мэндийн цахим системийг нэвтрүүлж, Монгол Улсад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сувиллуудаас анхдагч нь боллоо. 

 

Эрүүл мэндийг цахим системийг нэвтрүүлснээр сувилуулагчдын  түүх, эмчилгээ, шинжилгээ зэрэг мэдээллийг оруулан цахим мэдээллийн санг бүрдүүлэх, сувиллын захиалга болон эмчийн үзлэгийг, эмчилгээг цахимаар хийх боломжийг бүрдүүлэн, цаашид 100% цахим болгохоор чиглүүлэн ажиллаж байна. 

Ингэснээр сувилалд хэвтэн эмчлүүлэх гэж байгаа алба хаагч, иргэдийн оочер дараалал буурч, эмч, сувилагч нарын ажлын ачааллыг бууруулах зэрэг давуу талыг бий болгоод байна.