
2019 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

ОБЕГ-ын даргын 2018 оны А/437 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв болон Улсын нөөцийн салбаруудын алба хаагчдын 2019 оны сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Давтан сургалт, сэргээн заслын төв дээр зохион байгуулагдлаа. Сургуулийн жилийн нээлтэд оролцсон нийт алба хаагчдад ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга,, хурандаа Г.Бат-Эрдэнэ, Удирдлагын академийн Сэтгэл зүй, судалгааны арга зүйн тэнхимийн багш, доктор (Ph.d) Т.Алтанцэцэг нар "Онцгой байдлын алба хаагчдын мэргэшлийн зэргийн шалгалт", "Төрийн албан хаагчийн ёс зүй" гэсэн сэдвүүдээр тус тус сургалт, мэдээлэл хийлээ.