
Танай сувилал ямар эмчилгээ хийдэг бэ?
- Уламжлалт, сэргээн засах эмчилгээний чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг.
Европ эмчилгээ хийдэг үү?
- Үгүй
Тан өгдөг үү?
- Уламжлалт эмчилгээний их эмч судас барьж оношилсны дагуу шаардлагатай тохиолдолд тан өгдөг.
Хануур, төөнүүр, зүү эмчилгээ хийдэг үү?
- Тухайн хүний биеийн байдлыг үнэлж байж шийддэг.
Шинжилгээ бүрдүүлж очих шаардлагатай юу?
- Тийм. Та сүүлийн 3 сард өгсөн шээс, цус, биохими мөн картаа авчирна.
Сувиллын үнэ тариф хэд бэ?
- Үйлчлүүлэгчийн нэг хоногийн үнийн тариф 60.000-70.000 байдаг.
Танай дээр шинжилгээ хийгддэг үү?
- Цусан дахь сахар тодорхойлно.
- Хэвлийн эхо харна.
- Зүрхний цахилгаан бичлэг хийгддэг.