
Хэвтэн эмчлүүлэх
Онцгой жаргалант сувиллар үйлчлүүлэхдээ та дараах журмыг барина.
СУВИЛАЛД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ЖУРАМ
- Хэвтэн эмчлүүлэгч нь 11:00 цагаас өмнө өвчний картыг нээлгэсэн байна.
- Холбогдох шинжилгээг бүрдүүлэн ирэх /Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний шинжилгээ, сувилалд илгээх хуудас/Эрүүл мэндийн сайдын 2012 оны 247 тоот тушаалын 3-р хавсралтаар батлагдсан загвар/
- Эмчилгээ, үйлчилгээний цагийн хуваарийг баримтлана.
- Эмчилгээ, үйлчилгээ 09:00-15:30 цагийн хооронд үргэлжилнэ.
- Өвчний картыг бусдад үзүүлэх, авч явах, хуулбарлахыг хориглоно.
- Угтах, бүртгэлийн ажилтнаас хэвтэх өрөөний дугаарыг авч, давхар хариуцсан үйлчлэгчээс өрөөг хүлээн авч, эд хогшлын бүрэн бүтэн байдал, цахилгаан, дулааны унтраалга, тохируулгын заавартай танилцана.
- Цахилгаан хүчдэлийг нэмэлтээр шаардсан цахилгаан хэрэгслийг хэрэглэхгүй байх. /цахилгаан зуух, халаагуур/
- Сувилуулж байх хугацаандаа өрөөний эд зүйлс, эмчилгээний өрөөнүүдийн аппарат, тоног төхөөрөмжид ариг гамтай, болгоомжтой харьцах, хэрэглэх ба эвдэлсэн, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд уг эд зүйлсийг төлж байгууллагыг хохиролгүй болгоно.
- Сувилуулагч нь хувийн үнэт зүйлс, алт, мөнгөн эдлэл, гар утас, бэлэн мөнгө зэргийг хадгалж, хамгаалж, хариуцлагыг өөрөө хүлээнэ.
- Бага насны хүүхэдтэй ирж байгаа сувилуулагч нь хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч, асран халамжилна. /8 наснаас дээших насны хүүхдээс батлагдсан тарифын дагуу ор хоногийн мөнгө авна/
- Эмчилгээ авахгүйгээр хэвтсэн тохиолдолд батлагдсан тарифаар үйлчлүүлнэ.
- Сувилуулагч амралтын өдөр буюу хагас, бүтэн сайн өдөр хэвтсэн тохиолдолд 1 дэхээс буюу ажлын өдрөөс эмчилгээ, үйлчилгээ хийгдэж эхэлнэ.
- Сувиллын эмчилгээ, үйлчилгээг 5 өдрөөс дээш хугацаагаар хийнэ.
- Ажилтан, албан хаагчийн ар гэр, өндөр настан хэвтсэн тохиолдолд тухайн албан хаагчийн онцгой байдлын албаны үнэмлэх, ахмадын хорооны үнэмлэхийг тус тус үндэслэж хэвтүүлнэ.
- Сувилалд хэвтэхдээ эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэгдэх ахуйн ариун цэврийн хэрэгсэл болон цагаан хэрэглэл, өвчин намдаах тос, гель зэргийг бүрдүүлж ирэх
- Хэвтэн эмчлүүлэх хугацаанд эмчлэгч эмчийн зөвшөөрөлгүй сувиллыг орхин явах, гадуур хонохгүй байх, хэрвээ сувиллаас гарах зайлшгүй тохиолдол гарсан үед эмчлэгч эмч болон ерөнхий эмчээс зөвшөөрөл авна.
- Тамхи, архи, согтууруулах төрлийн ундаа хэрэглэхийг хориглоно.
- Эмчилгээ, үйлчилгээний цагаар бусад өрөөгөөр сэлгүүцэх, хөзөр тоглох, орилж хашгирах, хөгжим, телевизорыг чанга дуугаргаж бусад сувилуулагчдын эмчилгээний дэглэм, тав тухыг алдагдуулахыг хориглоно.
- Сувиллын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хувьдаа ашиглах, бусдад ашиглуулах, сувиллын байрнаас гаргахыг хориглоно.
- Сувиллаас гарахдаа тухайн өдрийн 11:00 цагаас өмнө өрөөг чөлөөлсөн байна.
ХООЛ ХҮНСНИЙ ТАЛААР БАРИМТЛАХ ДЭГЛЭМ
Эмчлэгч эмчийн заалтын дагуу эмчилгээний хоол хэрэглэх ба эмчийн хориглосон хоол, хүнс, хагас боловсруулсан буюу амархан муудах бүтээгдэхүүн, архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэхийг хориглоно.
ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилчидтай харилцахдаа зөв боловсон харьцах, тэдний зүй ёсны шаардлагыг биелүүлнэ.
Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилчидтай зүй бусаар харьцах, хэрүүл маргаан үүсгэх, хэл амаар доромжлох, нэр хүндэд нь халдсан, архи, согтууруулах төрлийн ундаа хэрэглэж сувилуулагч болон эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтны аюулгүй байдал, ая тухыг алдагдуулсан тохиолдолд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, сувиллаас гаргах арга хэмжээ авна.
ЭРГЭЛТ АВАХ
Сувилуулагч нь дараах цагийн хуваарийн дагуу эргэлт авна.
Үүнд: Ажлын өдрүүдэд 14:00-20:00 цаг
Амралт, баяр ёслолын өдрүүдэд 10:00-20:00 цаг. Ар, гэр, ажлын шаардлагаар уулзах иргэд гадуур хувцсаа өлгүүлж, гутлын гадуур цэвэр улавч өмсөж орно.
Жич: Гаднаас хоол, цай, бялуу, хагас боловсруулсан бүтээгдэхүүн оруулахгүй болно.
Сувиллын дотоод журмыг зөрчсөн тохиолдолд бид цаашид үргэлжлүүлэн үйлчилгээ үзүүлэх боломжгүй юм.
Та сувилалд ирэхдээ юу авч ирэх бэ?
- Өдөр тутмын хэрэгцээний зүйлс болох
- Гэрийн шаахай, халад
- Ариун цэврийн хэрэгсэлүүд /оо, сойз, саван, 00-н цаас г.м/
- Барианы даавуу, дэвсгэр
- Ор хөнжлийн цагаан хэрэглэл
- Сэнжтэй аяга гэх мэт