Түүхэн товчоон

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Давтан сургалт, сэргээн заслын төв байгуулагдсан.
   Давтан сургалт, сэргээн заслын төвийн дэргэдэх Онцгой Жаргалант сувилал нь Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа газар, хэлтэс, анги, салбаруудын албан хаагч, ажилтан, тэдний гэр бүл, ахмадууд болон бусад сувилуулагч нарт уламжлалтын болон сэргээн засах эмчилгээний тусламж  үйлчилгээг  шуурхай, чанартай, хүртээмжтэй  үзүүлэн ажиллаж байна.
   Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлийн дагуу эмчилгээний 60 ортойгоор өөрийн байрандаа сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулсан өрөөнүүдэд сувиллын тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэн ажиллаж, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээгээд байна.

   Мөн бусад төрийн байгууллагуудын тавьсан болзол шаардлагыг хангаж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газруудтай хамтран хөнгөлөлт үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

  1. 2015

    Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 479 дүгээр тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах, сувиллын цогцолборын сувиллын хэсгийг Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүлж, Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Давтан сургалт, сэргээн заслын төв байгуулагдсан.   

  2. 2016

     Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв нь Захиргаа, санхүү үйлчилгээний алба, Сэтгэл зүй, Сэргээн заслын алба, Сургалтын алба гэсэн бүтэц зохион байгуулалтай болсон.

  3. 2017 он

    Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэгч байгууллага мөн ахмад настны хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэгч байгууллага болсон.

    Сувилалд эмчлүүлэгч хүлээн авах болзлыг хангаж, орны тоог нэмэгдүүлсэн.

     

  4. 2018

    ISO 9001 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.

    Эрүүл мэндийн цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.