Сэтгэгдэл

Munkhzul

2018.09.03

сайн байна уу? Онцгойгийнхоо сувилалд 7 хоног сувилууллаа. Сэтгэл маш өндөр буцсан. Танай сувилалын бүх эмч, сувилагч, ажилтан нар бүгд их сайхан сэтгэл төрүүлсэн. Бариа заслын бага эмч, ахлагч Ц.Отгонтогоо ахдаа маш их баярлалаа. Жил бүр сувилуулах болноо.

Сувиллын хамт олонд баярлалаа

2018.05.16

Ахмад бидэндээ сайхан үйлчилсэн танай сувиллын хамт олонд баярлалаа. Нийт сувилагчид эмчилгээг зохих ёсоор үнэхээр сайн хийж өгч байсанд баярласан шүү. Ялангуяа барианы сувилагч залуучууд чадварлаг байлаа. Үүний дотроос бид 4т бариа хийсэн Шинэбаяртаа чин сэтгэлээсээ үйлчилсэнд талархалаа илэрхийлж, Та бүхэнд цаашдын эрүүл энхийн ажилд амжилт хүсье. 304 тоот өрөөний сувилуулагч Бадамжав, Баасанхүү, Дашиймаа, Шоовдор нар

Амжилт хүсэн ерөөе

2018.05.16

Онцгойгийн Жаргалант сувилалын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж, улам өргөтгөн зохион байгуулж, чанарын өндөр түвшинд ажиллуулж та бүхнээс Зорилго, Зүтгэл гар нийлэмжтэй ажиллахыг хүсэн ерөөе! 

Маш их баярлалаа

2018.05.02

сайн байна уу танай хамт олонд  маш их баярлалаа их сайхан болсон шүү дахиад ирнээ 

Дүгэрсүрэн

2018.05.02

Эмч, бусад ажилчдын харилцааны соёл,  зөвлөгөө, эмчилгээ, үйлчилчилгээ сэтгэлд хүрч байна. Мөн эрүүл, амттай хоолоор үйлчилгээ үзүүлсэнд сэтгэгдэл өнлөр, амарлаа. Баярлалаа та бүхэнд. Иргэн Дүгэрсүрэн

Хандмаа

2018.04.06

Сувиллын хамт олонд баярлалаа. Эмчилгээ, хоол, үйлчилгээ бүгд таалагдлаа. 2 хүүхдийнхээ амралтаар хүүхдүүдтэйгээ сайхан амраад бас сэргээн засах эмчилгээнд хамрагдаад сайхан байлаа. Сувиллын өрөө нь тохилог сайхан юм байна. 

Буянбат

2018.04.06

Эмчилгээ үйлчилгээ сайхан байлаа. Хөдөлгөөн засалч, Физик эмчилгээнйи сувилаг, Отгонтогоо бариач нарт баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье

Онцгой Жаргалант сувиллын хамт олонд

2018.04.04

Танай хамт олонд талархаж байна. Сувиллаар 10 хоногийн үйлчилгээ авлаа. Анх ирэхдээ нойр хүрэхгүй шөнөдөө муу унтдаг байсан 2-3 хоноод сайхан унтаж амардаг болсон. Маш их баярлаж байна. Амарбаясгалан эмч, Галсанжамц бариач нарт гүн талархаж байна. 

Өндөр настан М.Цэрэндулам.

Мөнхсайхан

2018.03.28

Найрсаг соёлтой үйлчилгээ сайтай хамт олонд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Хоол амттай сайхан байсан. Хөдөлгөөн заслын эмчилгээ маш их таалагдлаа. Хүзүү хөшиж өвддөг нь намдсан. Бүх эмч, сувилагч нарт баярлалаа.

Батхүү

2018.03.28

Эелдэг сайхан харьцаатай эмч сувилагч нартаа баярлалаа. Хэд хоног сайхан эмчилгээ хийлгэлээ. Дахин ирж үйлчлүүлэх болно. Үйлчилгээ сайтай, тохилог сайхан сувилал байна.

 

Сэтгэгдэл

2018.03.06

Ард иргэдээ гамшиг ослоос хамгаалдаг ариун үйлст онцгойгийн залуустаа амжилт хүсье. Онцгой байдлынхан сайхан сувилалтай болжээ. Алба хаагчдийнхаа эрүүл мэндийг хамгаалж байгаа сайхан үйл байна. Мөн ахмад бид нар ч сайхан эмчилгээ үйлчилгээ авлаа. 

БГД өндөр настан Б.Пүрэв