Сувилалд ирэхдээ танилцах хуудас

                                                   
                                                                     ТАНИЛЦАХ ХУУДАС
                                                                                                                                                                                                                  Улаанбаатар хот
Нэг. “Онцгой жаргалант” сувиллаар үйлчлүүлэхдээ бүрдүүлэх материал
1. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
2. Иргэний үнэмлэх
3. Сүүлийн 14 хоногт хийгдсэн цусны дэлгэрэнгүй, шээсний ерөнхий шинжилгээний бичиг /тамгатай байх/
4. ЭМСайдын 2012 оны 247 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Рашаан сувилалд эмчлэх, сувилах, өвчний жагсаалт”-ын заалтыг баримтална
5. Сувилалд илгээх бичиг /харьяа дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлэг, бусад эрүүл мэндийн байгууллагаас авах/
6. Сувилуулагчийн өвчний түүх, хийгдсэн эмчилгээ бүхий карттай ирэх
 
Хоёр. Сувилуулагч буцаах заавар
Сувилалд эмчлүүлж, сувилуулахаар ирсэн үйлчлүүлэгчийг дараах тохиолдолд хүлээн авахгүй буюу хугацаанаас нь өмнө буцаана. Үүнд:
1. “Илгээх бичиг”-т тавигдсан онош, сувиллын хүлээн авах эмчийн оношийн зөрүүтэйгээс эмчлэн сувилах боломжгүй
2. Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан рашаан сувилалд эмчилж сувилахад хориглох оноштой
3. Сувиллын эмчилгээнд тухайн өвчтөний өвчний үе шат, хэлбэр, хүндрэл нь харшлахаар байх
4. Сувилалд эмчлүүлэх явцад өвчин сэдэрч, хүндрэн клиникийн болон төрөлжсөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болох
5. Сувилуулагч сувиллын дотоод журам, дэглэм зөрчих
6. Буцаан олголтын төлбөрийг ажлын 3 хоногт өргөдлийн дагуу үйлчлүүлэгчийн харилцах дансаар шилжүүлнэ.