Танилцуулга

     Манай төв нь Улаанбаатар хотоос 20 километрийн зайтай, зориулалтын тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээгээр бүрэн хангагдсан барилга байгууламжтай.
     Онцгой байдлын албаны албан хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд, болон иргэдэд сувиллын 60 ортойгоор уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээг чанартай, шуурхай хүргэж байна. 2017 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ахмад настны амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтанд тэнцсэнээр ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллага болсон юм.

Онцгой Жаргалант сувиллын давуу тал:

  • Магадлан итгэмжлэгдсэн Эрүүл мэндийн байгууллага
  • ISO 9001 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа
  • Эрүүл мэндийн цогц цахим системийг нэвтрүүлсэн
  • Оношилгоо, эмчилгээг олон улсын стандарт, удирдамжийн дагуу хийнэ
  • Хотын төвөөс ойрхон 23км 
  • Бүх өрөө 00, ваннтай, халуун хүйтэн устай  
  • Цэвэр агаарт, хуш, хусан мод бүхий ойн захад

Тусламж үйлчилгээний онцлог 

  • Мэргэжлийн сэтгэл зүйчтэй
  • Сэргээн засах эмчилгээний бүх төрлийн эмчилгээг хийх боловсон хүчин, материаллаг баазтай
  • Сувиллын орны захиалгыг утсаар, интернетээр болон биечлэн ирж өгөх боломжтой.
  • Үйлчлүүлэгчийн мэдээлэл насан туршид нь хадгалагдах тул үйлчлүүлэгч давтан бүртгүүлэх шаардлагагүй.
  • Хэвтэн эмчлүүлэгч нь тохилог 1 ортой, 2 ортой, 3 ортой, 6 ортой энгийн өрөө  болон болон  2 ортой люкс, грандлюкс өрөөнөөс сонголт хийх боломжтой.
  • Хувь хүн, гэр бүл, байгууллага хамт олон нь өөрийн өвөрмөц хэрэгцээнд тохирсон урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой.