Төлбөр тооцоо, даатгал

1.Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт 
Магадлан итгэмжлэгдсэн Онцгойжаргалант сувилал нь 2017 оноос Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хийсэн гэрээний дагуу эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүр даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Ингэснээр эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүр /сүүлийн 12 сар тасралтгүйгээр даатгалын шимтгэл төлсөн/ сувилалд хэвтэх нийт ор хоногийн төлбөрийн дүнгээс 110.000 төгрөгийн хөнгөлөлтийг эдлэх бололцоо нээгдсэн.

2.Ахмад настны халамжийн үйлчилгээ
2017 оноос Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулснаар “Ахмад настны нийгмийн хамгааллын хууль”-д заагдсан 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй хүмүүс Амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амрах эрхийн бичгээр сувилуулах боломжтой болсон.